MN

Өмгөөлөл, төлөөлөл, хууль зүйн зөвлөгөө

Таны хууль зүйн хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ

Иргэний хэрэг, маргаан

Гэрээ, компани, хувьцаа, зээл, барьцаа, даатгал, оюуны өмч, нэр хүнд болон хөрөнгө оруулалтын маргаанд төлөөлнө.

Зөвлөгөө авах

Захиргааны хэрэг, маргаан

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, газар, бизнесийн лиценз, татвар, тендер болон өрсөлдөөний маргаанд ажиллана.

Зөвлөгөө авах

Эрүүгийн хэрэгт өмгөөлөл

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх бүх шатанд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч болон хохирогчийн өмгөөлөгчөөр оролцоно.

Зөвлөгөө авах

Шийдвэр гүйцэтгэл ба арбитр

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, арбитр болон бусад байгууллагад үйлчлүүлэгчийг төлөөлнө.

Зөвлөгөө авах

Нэг удаагийн хууль зүйн зөвлөгөө

Компани, хөрөнгө, гэрээ, хөрөнгө оруулалт, дампуурал болон тусгай зөвшөөрлийн асуудлаар баримт бичиг боловсруулна.

Зөвлөгөө авах

Тогтмол хууль зүйн зөвлөх

Компанийн өдөр тутмын үйл ажиллагаа, дотоод журам, гэрээ, төлөөлөл болон due diligence-д тогтмол дэмжлэг үзүүлнэ.

Зөвлөгөө авах

Үйлчилгээний бүрэн мэдээлэл

Танд хэрэгтэй чиглэлээ дэлгэрүүлж үзнэ үү

Танилцуулгад багтсан үйлчилгээ бүрийг ангиллаар нь бүрэн орууллаа. Гарчиг дээр дарж нээх болон хураах боломжтой.

01Шүүхийн шатанд өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх

Иргэний хэрэг, маргаан

Үйлчлүүлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчөөр дараах хэрэг, маргаанд оролцоно:

  • Бүх төрлийн гэрээ, хэлцлээс үүдсэн маргаан
  • Компанийн болон бүх төрлийн хувьцааны маргаан
  • Зээл, барьцаа, батлан даалт, баталгаа, түүнтэй холбогдох маргаан
  • Үнэт цаас, даатгалын маргаан
  • Оюуны өмчийн маргаан
  • Иргэн, хуулийн этгээдийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээхтэй холбоотой маргаан
  • Хөрөнгө оруулалтын маргаан

Захиргааны хэрэг, маргаан

Үйлчлүүлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчөөр дараах хэрэг, маргаанд оролцоно:

  • Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшихтэй холбоотой маргаан
  • Газрын маргаан
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн маргаан
  • Татварын маргаан
  • Тендер, сонгон шалгаруулалт, өрсөлдөөний талаарх маргаан

Эрүүгийн хэрэгт өмгөөлөл

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх бүхий л ажиллагаанд оролцоно:

  • Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогчийн өмгөөлөгчөөр оролцох

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үеийн төлөөлөл:

  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон түүнтэй холбогдсон хэрэг, маргаанд үйлчлүүлэгчийг төлөөлөх, өмгөөлөгчөөр оролцох

Арбитр болон бусад байгууллага

Шүүхээс гадуурх ажиллагааны төлөөлөл:

  • Арбитрын ажиллагаа болон бусад байгууллагад үйлчлүүлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчөөр оролцох
02Нэг удаагийн хууль зүйн зөвлөх үйлчилгээ

Нэг удаагийн зөвлөх үйлчилгээ

Тодорхой асуудал, ажил, хэлцэлд шаардлагатай зөвлөгөө, баримт бичиг болон төлөөллийг цогцоор үзүүлнэ.

  • Компани үүсгэн байгуулах, өөрчлөх, татан буулгахтай холбогдох баримт бичгүүдийг боловсруулах, бүртгүүлэх
  • Компани, нөхөрлөл, гадаадын хөрөнгө оруулалттай компани, төрийн бус байгууллага, гадаадын компанийн салбар, төлөөлөгчийн газрыг үүсгэн байгуулах, бүртгүүлэх
  • Эд хөрөнгийн өмчлөх эрхийг гэрчлэх баримт бичгүүдийг баталгаажуулах, өмчлөх эрх шилжүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэх, өөрчлөлт, шилжилт хөдөлгөөн хийлгэх
  • Шүүхэд дампуурлын хэрэг үүсгэх, дахин хөрөнгөжүүлэх, татан буулгах ажиллагаанд төлөөлөн оролцох, мэргэжлийн зөвлөгөө өгөх
  • Гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагчдад холбогдох хууль тогтоомж, эрх зүйн орчны талаар цогц мэдээлэл, зөвлөгөө өгөх, шаардлагатай эрх зүйн ач холбогдол бүхий баримт бичгийг боловсруулах, бүх шатны төрийн байгууллагад төлөөлөх
  • Бүх төрлийн гэрээ, санамж бичиг, зээлийн батлан даалт, барьцаа, баталгааны үйл ажиллагаанд хууль зүйн дүгнэлт өгөх, гэрээний төсөл боловсруулах
  • Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл худалдах, худалдан авах, шилжүүлэх, тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн хувьцааг худалдах, худалдан авах, тусгай зөвшөөрлийг барьцаалах болон шилжүүлэхтэй холбоотой хууль зүйн зөвлөгөө өгөх, баримт бичиг боловсруулах, төлөөлөн оролцох
03Тогтмол хууль зүйн зөвлөх үйлчилгээ

Тогтмол зөвлөх үйлчилгээний давуу тал

Уг үйлчилгээ нь тухайн сард танд болон танай байгууллагад үзүүлсэн хууль зүйн үйлчилгээний тоо хэмжээ, ажлын ачаалал, цаг хугацаа, үнийн дүнгээс үл хамаарч төлбөр нь тогтмол байдгаараа давуу талтай. Өөрөөр хэлбэл, манайхаас үзүүлж буй бүхий л үйлчилгээг ердөө нэг ажилтны цалинтай дүйцэх төлбөрөөр авах боломжтой.

  • Компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд хууль зүйн зөвлөгөө өгөх
  • Компанийн дотоод дүрэм, журам, гэрээ нь Монгол Улсын хууль тогтоомжид нийцэж буй эсэхийг хянах, боловсруулах
  • Бүх төрлийн гэрээ, хэлцлийн төсөл боловсруулах
  • Иргэний болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийг төлөөлөх, өмгөөлөгчөөр оролцох
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд үйлчлүүлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчөөр оролцох
  • Эрх зүйн дүгнэлт боловсруулах, due diligence хийх

Үйлчилгээний мэдээлэл

Түгээмэл асуултууд

01Тогтмол зөвлөх үйлчилгээний төлбөр хэрхэн тооцогдох вэ?

Сарын ажлын хэмжээ, ачаалал, зарцуулсан хугацаанаас үл хамааран гэрээнд тохирсон тогтмол төлбөртэй байдгаараа давуу.

02Нэг удаагийн зөвлөгөөнд ямар ажил багтах вэ?

Компани байгуулах, өөрчлөх, татан буулгах, өмчлөх эрх, хөрөнгө оруулалт, гэрээ, барьцаа болон тусгай зөвшөөрлийн ажил багтана.

03Шүүхийн аль шатанд өмгөөлөл үзүүлэх вэ?

Иргэн, захиргаа, эрүү, арбитр болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны холбогдох бүх шатанд төлөөлөл, өмгөөлөл үзүүлнэ.

Холбоо барих