MN
Бизнесийн зөвлөгөө
Үйлчилгээ

04 / 05

Бизнесийн зөвлөгөө

Компани, хөрөнгө, гэрээ, хөрөнгө оруулалт, дампуурал болон тусгай зөвшөөрлийн асуудлаар баримт бичиг боловсруулна.

Зөвлөгөө авах

Үйлчилгээний бүрэн мэдээлэл

Нэг удаагийн хууль зүйн зөвлөх үйлчилгээ

Тодорхой асуудал, ажил, хэлцэлд шаардлагатай зөвлөгөө, баримт бичиг болон төлөөллийг цогцоор үзүүлнэ.

  • Компани үүсгэн байгуулах, өөрчлөх, татан буулгахтай холбогдох баримт бичгүүдийг боловсруулах, бүртгүүлэх
  • Компани, нөхөрлөл, гадаадын хөрөнгө оруулалттай компани, төрийн бус байгууллага, гадаадын компанийн салбар, төлөөлөгчийн газрыг үүсгэн байгуулах, бүртгүүлэх
  • Эд хөрөнгийн өмчлөх эрхийг гэрчлэх баримт бичгүүдийг баталгаажуулах, өмчлөх эрх шилжүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэх, өөрчлөлт, шилжилт хөдөлгөөн хийлгэх
  • Шүүхэд дампуурлын хэрэг үүсгэх, дахин хөрөнгөжүүлэх, татан буулгах ажиллагаанд төлөөлөн оролцох, мэргэжлийн зөвлөгөө өгөх
  • Гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагчдад холбогдох хууль тогтоомж, эрх зүйн орчны талаар цогц мэдээлэл, зөвлөгөө өгөх, шаардлагатай эрх зүйн ач холбогдол бүхий баримт бичгийг боловсруулах, бүх шатны төрийн байгууллагад төлөөлөх
  • Бүх төрлийн гэрээ, санамж бичиг, зээлийн батлан даалт, барьцаа, баталгааны үйл ажиллагаанд хууль зүйн дүгнэлт өгөх, гэрээний төсөл боловсруулах
  • Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл худалдах, худалдан авах, шилжүүлэх, тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн хувьцааг худалдах, худалдан авах, тусгай зөвшөөрлийг барьцаалах болон шилжүүлэхтэй холбоотой хууль зүйн зөвлөгөө өгөх, баримт бичиг боловсруулах, төлөөлөн оролцох

Бидэнтэй холбогдоорой

Хууль зүйн зөвлөгөө хэрэгтэй юу?

Зөвлөгөө авах
Холбоо барих